Үүсгэн байгуулагч

Монголын барилгачдын холбоо

Танилцуулга Монголын барилгачдын холбоо нь 1990 онд үүсч байгуулагдсан өөртөө 10 шахам албатай, 860 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймаг хотод салбартай барилгын ууган мэргэжлийн холбооны хувьд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг нэр хүнд бүхий байгууллагуудтай салбарынхаа болон гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үндэсний хэмжээнд хамтран өргөн цар хүрээтэйгээр ажилладаг юм. МБХолбоо нь 1989 онд анхдугаар их хурлаа хийснээс хойших хугацаанд тав дахь их хурлаа 2009 онд хийж 800 гаруй төлөөлөгч оролцон барилгын салбарын ойрын ирээдүйн хөгжлийн бодлого стратегийн баримт бичгийг батлаж Ерөнхийлөгчөө сонгож, удирдах бүрэлдэхүүнээ шинэчилсэн юм.