Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны танилцуулга

БҮТЭЭГДЭХҮҮН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

 

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба нь "Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв"ийн Удирдах зөвлөлийн даргын 2013 оны 07-р сарын 01-ний өдрийн тушаалаар байгуулагдсан.

 

ББА-ны үйл ажиллагааны зорилго:

 

Барилгын материал, бүтээгдэхүүн нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын талаар холбогдох техникийн баримт бичигт тогтоосон шаардлагыг бүрэн хангасныг үнэн зөв нотлох баталгаажуулалт хийж, гарсан үр дүнд нь дүн шинжилгээ хийх, тохирлын гэрчилгээ олгох тухай шийдвэр гаргах,  хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд  туслах

 

Үндсэн чиг үүрэг: 

 

Дотоодын болон импортын барилгын материал, бүтээгдэхүүнд хууль, дүрэм журам, холбогдох баримт бичгүүдийн хүрээнд баталгаажуулалт хийх

 

Баталгаажуулалтын төрөл:

 

- Дотоодын барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт

- Импортын барилгын материал бүтээгдэхүүний баталгаажуулалт

 

Хамрах хүрээ:

 

- Улаанбаатар хот болон орон нутагт барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудын бүтээгдэхүүнийг баталгаажуулах

- Гаалиар бүрдүүлэлт хийж байгаа импортын барилгын материалын бүтээгдэхүүнийг баталгаажуулах

 

Эрх зүйн орчин:

 

- “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль

- “Барилгын тухай “ Монгол Улсын хууль 

- Монгол Улсын Засгийн газрын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг эрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2003 оны 222 дугаар тогтоол

- Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” 2005оны 127 дугаар тогтоол

- Холбогдох стандарт, нормативт баримт бичгүүд

 

Холбогдох утас: 70110692, 99013068, 99061844

Хаяг: Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Бага тойруу  46-26/1 байр, 2 давхар 201 тоот

И-мэйл хаяг: bhunt @barilga.mn

Facebook: Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв / БХҮНТ