Үүсгэн байгуулагч

Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо

“Барилгын Зураг Төсөл Зохиогчдын холбоо” нь ТББ-ын тухай хуулийг үндэслэн Барилгын Зураг төслийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг, өөрийгөө удирдах зарчмаар ажилладаг төрийн бус мэргэжлийн олон нийтийн байгууллага юм. Эдүгээ тус холбоо нь 100 гаруй байгууллага, хувь хүмүүсийн гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эрхэм зорилго : Барилга хот байгуулалт, зураг төслийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахад оролцох замаар зураг төслийн ажлыг боловсронгуй болгон олон улсын жишигт хүргэх, гишүүн байгууллага, тэдгээрийн инженер техникийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, тэднийг бүх талаар хөгжүүлэхэд оршино.