Зурган мэдээлэл

Европын холбооны санхүүжилттэй агаарын бохирдлыг бууруулах төсөл хэрэгжинэ

2018-09-24 12:37:43

 

   2021 оныг дуустал үргэлжлэх Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй гурван төслийн нээлт өчигдөр “Best Western Tuushin” зочид буудалд боллоо. Нийт 5,000,000 еврогийн төсөвтэй энэхүү төслүүд нь:
  1.  Амьсгалах эрх: Улаанбаатар хот болон Архангай аймагт агаарын бохирдлын мэдээлэл, үйл ажиллагааны талаарх ил тод байдал болон хариуцлагыг нэмэгдүүлж мэдээллийн хүртээмжтэй системийг бий болгох төсөл.
  2. Сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эв нэгдлийн бүлгэм /ЖЭРЭС/ -ээс хэрэгжүүлж буй "СОӨП" төсөл .
  3. Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид /AVSF/-ийн хэрэгжүүлж буй Монголын нэхмэлийн салбарын байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төсөл.
  Амьсгалах Эрх төслийг “Пипл Ин Нийд” ТББ-ын 2018-2019 он дуустал хэрэгжүүлнэ. Монгол Улсын хот суурин газрын агаарын бохирдлын нөхцөл байдал, агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллийг хүртээмжтэй болгох, мэдлэг ойлголт өгөх, хяналтын системийг сайжруулж бэхжүүлэхээр зорьж ажиллах юм.



   "СОӨП" төсөл нь “ЖЭРЭС” ТББ-ын 2018-2021 он дуустал хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах ажилд үр дүнтэй шийдэл гарган, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Үүнд:
  • 1000 өрх гэрийн бие даасан орон байрыг дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй болгож зассанаар хүмүүсийн хандлагыг өөрчилж, урт хугацаанд хүн амын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх,
  • Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн амины орон сууцны түлш ашиглалт, CO2 болон бичил тоосонцрын түвшнийг бууруулснаар оршин суугчдын зан үйл, хандлагад нөлөөлж улмаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг мэргэжил, арга зүйн хувьд дэмжин, дулаан алдагдлыг бууруулах загварчлалыг бий болгох
  • Айл өрхүүдийг санхүүгийн зуучлалтай холбон, мэдээлэл ойлголтыг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой байдлыг хангах зорилготой.


 
   Эдгээр төсөл Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, бодлого боловсруулагчид ба жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн хэв маягтай болгоход дэмжлэг үзүүлэх, мөн эрчим хүчний үр ашиг, нөөц баялгийг ихэсгэх, тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх, суурь үйлчилгээг хүртээмжтэй болгох, боловсон, ногоон ажлын байр олноор бий болгох, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилогтой юм.

  Төслүүд хэрэгжсэнээрээ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжиж эдийн засаг, байгаль орчин, нийгмийн салбаруудын ирээдүйн зардлыг бууруулж эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг олон талын үр өгөөжтэй ажээ.

Г.Сондор
Эх сурвалж: Барилга.МН