Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны 05 тоот шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Нэг. “КЕЙ ВИ ДИ” ХХК -ийн үйлдвэрлэж буй 4М1-14-4М1-12-4М1 хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 70 мм өргөнтэй, 4 тасалгаат хүрээтэй Т6  ангиллын хуванцар (PVC) цонх хаалга, 4М1-14-4М1-12-4М1 хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 85 мм өргөнтэй, 7 тасалгаат хүрээтэй Т5  ангиллын хуванцар (PVC) цонх хаалга, 4М1-12-4М1 хэмжээтэй 1 хөндийт шилэн багцтай, 70 мм өргөнтэй, 4 тасалгаат хүрээтэй Т9  ангиллын хуванцар (PVC) цонх хаалга нь  “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаатай сунгах;

 

Хоёр. “ХУНХУА” ХХК-ийн үйлдвэрлэж буй М75 маркийн ердийн керамик тоосго нь “MNS 0138:2010 Керамик тоосго ба гулдмай. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангасан тул тохирлын гэрчилгээг тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

 

Гурав. ОМНИС ИМПЕКС” ХХК-ийн үйлдвэрлэж буй зам талбайн хучилтын бетон хавтан нь “MNS 4699:2016 Зам талбайн хучилтын бетон хавтан. Техникийн шаардлага”, явган зам талбайн бетон хашлага нь  “MNS 0842:2006 Автозамын бетон болон төмөр бетон хашлага. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

 

Дөрөв. “цогт баянбулаг” ХХК-ийн үйлдвэрлэж буй худгийн угсармал  төмөр бетон хийцүүд нь “MNS 0907: 1982 Цэвэр ус ариутгах татуургын шугамын худгийн угсармал  төмөр бетон хийц. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

 

Тав. СҮЛДЭТ ҮЙЛС” ХХК -ийн үйлдвэрлэж буй 4-8-4-11-4 хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 70 мм өргөнтэй, 5 тасалгаат хүрээтэй Т6  ангиллын хуванцар (PVC) цонх хаалга, 4-18-4 хэмжээтэй 1 хөндийт шилэн багцтай, 70 мм өргөнтэй, 5 тасалгаат хүрээтэй Т9  ангиллын хуванцар (PVC) цонх хаалга нь  “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

 

БАТАЛГААЖУУЛАЛТЫН

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                            Г.МЯГМАР