Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэр

ББЗөвлөлийн 2023 оны 04 тоот шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Нэг. “НОЦ ЦОНХ” ХХК -ийн үйлдвэрлэж буй 4-12-4-12-4 хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 70 мм өргөнтэй, 6 тасалгаат хүрээтэй Т6  ангиллын хуванцар (PVC) цонх хаалга нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Хоёр. “БАТ БЭХ РЕМИКОН” ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400, М450, М500, М550 марк, С10, С15, С20, С25, С30, С37 ангийн бетон зуурмаг нь “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол”,  “MNS1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Гурав. “ШИЛМЭЛ ӨРГӨӨ” ХХК-ийн үйлдвэрлэж буй зам талбайн хучилтын бетон хавтан М400 нь “MNS 4699:2016 Зам талбайн хучилтын бетон хавтан. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Дөрөв. ЭБОН” ХХК-ийн үйлдвэрлэж буй EPS 150 төрлийн хөөсөн полистирол (EPS) хавтан нь “MNS EN 13163:2011Барилгын дулаан тусгаарлах материал. Хөөсөн полистирол (EPS) бүтээгдэхүүн. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай шинээр олгох;

Тав. “ЖАРГАЛАНТ ӨӨДӨӨ” ХХК-ийн үйлдвэрлэж буй В1.0 ангийн полистиролбетон гулдмай нь “MNS 5771:2007 Полистиролбетон. Техникийн шаардлага”, барилгын дотор ханын полистиролбетон угсармал хавтан нь “MNS 5772:2007 Барилгын дотор хана-Угсармал хавтан.Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгохоор тус тус шийдвэрлэв.

 

 

БАТАЛГААЖУУЛАЛТЫН

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                           Г.МЯГМАР