Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны 01 тоот шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг сунгах асуудлыг хэлэлцээд

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Нэг. “ЦЭЭБ” ХХК -ийн үйлдвэрлэж буй 4-9-4-12-4 хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 78 мм өргөнтэй, 6 тасалгаат хүрээтэй Т6  ангиллын хуванцар (PVC) цонх хаалга нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаатай сунгах;

Хоёр. “ХЭШИН” ХХК-ийн үйлдвэрлэж буй төмөрбетон бүтээцийн ган туйван D10/SR295, D10/SD390, D13/SD390 нь “MNS JIS G 3112:2002 Төмөрбетон бүтээцийн ган туйван. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай сунгах;

Гурав. “ТӨГС ЭРХЭС” ХХК-ийн үйлдвэрлэж буй М100, М125 маркийн ердийн керамик тоосго нь “MNS 0138:2010 Керамик тоосго ба гулдмай. Техникийн шаардлага” стандартын шаардлага хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгахаар тус тус шийдвэрлэв.